
Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас БНСУ-ын Койка олон улсын байгууллагын санхжүүжилттэй Эм Кэй Ай Тинг (MKIT) сургалтын төвтэй хамтран БНСУ-аас аутсорсинг хийх буюу программ бичих чадвартай болон сурахыг хүсч байгаа 500 залууст сая төгрөгийн цалинтай ажлын байрыг зарлаж байгаа юм байна.
Тодруулбал, мэдээлэл технологийн аутсорсингийн ажлын захиалга гүйцэтгэх, программ хангамжийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай 500 мэргэжилтэнг сонгон шалгаруулж авах юм байна. Өөрөөр хэлбэл, монгол залуус эх орондоо БНСУ-аас программ бичих захиалга авч, гүйцэтгэх юм.
Мэдээлэл технологийн чиглэлээр ойлголт, мэдлэггүй бол Эм Кэй Ай Тинг сургалтын төвд мэдээлэл технлогийн чиглэлээр үнэ төлбөргүй сургалтад хамрагдаж болох аж. Сургалтын хугацаанд сарын 440 мянган төгрөгийн тэтгэлэгтэй. Хамгийн гол нь сурсан мэргэжил, нас, хүйс харгалзахгүй. Мэдээлэл технологийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн бол давуу тал. Залуус зөвхөн багаар ажиллах чадвартай, тууштай байхад л болно гэдгийг НЗХГ-ын Ш.Төгсбаяр хэлсэн юм.
Эм Кэй Ай Тинг сургалтын төв нь БНСУ-ын компаниудтай хамтран ажилладаг учраас амжилттай төгссөн залуусыг хамгийн багадаа сая төгрөгийн цалинтай ажилд зуучлах бөгөөд цаашлаад 3.5 сая төгрөгийн цалинтай ажилд орох боломжтой юм байна.
Өнгөрсөн 2017 оноос хойш 1800 гаруй залуус Эм Кэй Ай Тинг сургалтын төвийн сургалтад хамрагдаж, Одоогийн байдлаар 120 гаруй залуусыг ажлын байранд зуучилж өгсөн байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70122999, 99125557 утаснаас авч болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khovd.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгахыг анхаарна уу.