НААДМААР ТАВ ХОНОГ АМАРНА

2020/07/07
НААДМААР ТАВ ХОНОГ АМАРНА

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ жил Бямба, Ням гарагт тохионо. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд тэмдэглэнэ” гэж заасан байдаг.

Хуулийн дагуу тав хоногийн амралт үргэлжилж ААН, байгууллагуудын ажил долоодугаар сарын 16-ны Пүрэв гарагт эхэлнэ. Ингэснээр ирэх долоо хоногт ажлын хоёр өдөр/Пүрэв, Баасан гараг/ байна.

Мөн орон нутгийн наадмыг ард иргэддээ нээлттэй хийхийг аймаг, сумын Засаг дарга нарт зөвшөөрсөн юм. Тиймээс Үндэсний их баяр наадмаар орон нутгийн замын хөдөлгөөнийг хаахгүйг УОК-оос мэдээлж байсан билээ.

НААДМААР ТАВ ХОНОГ АМАРНА  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх