Н.НОМТОЙБАЯРТ 5.5 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

2020/07/07
Н.НОМТОЙБАЯРТ 5.5 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт эхэлж, 2020 оны 07.07-ны өдөр шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа. Шүүгдэгч Номт овогт Нямтайширын Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг оноов.

Харин бусад шүүгдэгч нар болох Боржигон овогт Навчаагийн Алтансувдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол Тайчууд овогт Батжаргалын Нямдаваагийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Өндөр овогт Бат-Эрдэнийн Шижиржаргалын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, Боржигон овогт Нэргүйн Баттөгсийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10.000 /арван мянга/ нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, Их шарнууд овогт Дандарын Батмөнхийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, Гүртэн овогт Мэндбилэгийн Нямдэмбэрэлийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, Булгадар овогт Нуурайн Ууганбаярын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус шийтгэсэн байна.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Н.НОМТОЙБАЯРТ 5.5 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх