TIKTOK АППЛИКЕШН ХОНКОНГООС ГАРНА

2020/07/07
TIKTOK АППЛИКЕШН ХОНКОНГООС ГАРНА

БНХАУ-ын засаг захиргаа Хонконгийн автономит эрхийг цуцалж, аюулгүй байдлын хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор алдарт TikTok аппликешн Хонконгийн зах зээлээс гарахаар болжээ. Энэхүү шийдвэрийн дагуу ойрын нэг сарын хугацаанд Хонконгийн зах зээлээс гарах асуудал шийдэгдэх аж. Дашрамд сонирхуулахад Хонконгт TikTok идэвхтэй хэрэглэдэг хүмүүсийн тоо харьцангуй цөөн буюу 150 мянган хэрэглэгч бүртгэлтэй байдаг байна. Тэгвэл дэлхий даяар тус аппкешнийг хоёр тэрбум хүн татаж авсан гэх тооцоо бий.

TIKTOK АППЛИКЕШН ХОНКОНГООС ГАРНА  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх