БАГАНУУР БОДЬ ДААТГАЛД УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ДААТГАЛ ХИЙЖ БАЙНА

2020/07/09
БАГАНУУР БОДЬ ДААТГАЛД УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ДААТГАЛ ХИЙЖ БАЙНА

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дах хэсэг, Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дах хэсэгт зааснаар хурдан морины эзэн, уяач нар “УРАЛДААНЧ ХҮҮХДИЙГ ОСЛЫН ДААТГАЛД ЗААВАЛ ХАМРУУЛСАН” байх эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийцүүлэн, “САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО”-ны зөвшөөрлийн дагуу “МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО”-той хамтран  унаач хүүхдүүдэд “Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал”-ын гэрээ байгуулж байна.

ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ:

МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙГ БҮХ ТӨРЛИЙН ГЭНЭТИЙН ОСЛООС 24/7/365 ХОНОГ ХАМГААЛНА.

Улсын болон орон нутгийн шинж чанартай морины уралдаан, түүний бэлтгэл, сунгааны үеийн бүх төрлийн гэнэтийн осол гэмтэл,

Байгалийн эрслэл /хүчит салхи, цасан ба шороон шуурга, цочир хүйтрэлт, хүйтэн бороо, үер усны аюул, газар хөдлөлт, хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт, аянга, хээрийн түймэр/

Ахуйн эрсдэл /юманд цохиулах, хавчигдах, хавчуулах, хальтрах, унах, түлэгдэх, хөлдөх, осгох, наранд цохиулах, угаартах, хоол, хорт хий, эмийн зүйл, ургамалд хордох, амьтан шавьжинд өртөх, зам тээврийн осолд өртөх/

Мал маллагаа, амьтдын нөлөөгөөр үүсэх эрсдэл /мал, амьтнаас унах, чирэгдэх, малд дайруулах, өшиглүүлэх, тийрүүлэх, хазуулах/

Техниктэй харьцах үеийн эрсдэл /Автомашин, мотоцикл, унадаг дугуй зэрэг авто болон механик тээврийн хэрэгсэл, төмөр зам, агаарын болон усан замын тээврийн хэрэгслээр зорчих явцад тухайн тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, шүргэлцэх, шарвах, унах, живэх зэрэг осол/

Хүүхдийн амь насны үнэлгээ - 20,000,000 төгрөг

Даатгалын жилийн хураамж - 100,000 төгрөг

Даатгалын үйлчлэх хугацаа: /1 жил буюу 365 хоног/

БАГАНУУР БОДЬ ДААТГАЛД УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ДААТГАЛ ХИЙЖ БАЙНА  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх