П.ОДОНТУЯА: ХЭРЛЭН ГОЛЫН УС ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНИЙГ ДАВСАН. ЗАВЬТ ЭРГҮҮЛҮҮД 1000 ОРЧИМ ИРГЭНД МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨМЖ ХҮРГЭЭД БАЙНА

2020/07/09
П.ОДОНТУЯА: ХЭРЛЭН ГОЛЫН УС ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНИЙГ ДАВСАН. ЗАВЬТ ЭРГҮҮЛҮҮД 1000 ОРЧИМ ИРГЭНД МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨМЖ ХҮРГЭЭД БАЙНА

Хур бороо элбэг, зуншлага сайхан байгаа ч үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, иргэд мэдээлэлтэй байх нь чухал.  Багануур дүүргийн онцгой байдлын хэлтсээс завьт эргүүлийг Хэрлэн голын ай савд ажиллуулж амарч зугаалж буй иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмж хүргэн ажиллаж байгаа юм байна. Энэ талаар бид тус хэлтсийн сургалт, урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн П.Одонтуяагаас тодруулга авлаа.

  • Багануур дүүрэгт энэ жил хур бороо ихтэй сайхан зун болж байна. Үүнтэй холбоотойгоор Хэрлэн голын ус үерийн аюултай төвшинд хүрсэн байна. Танай хэлтсээс үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байна вэ?
  • Багануур дүүргийн Засаг даргын А/238 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран Хэрлэн голын ай сав газраар болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх завьт эргүүлийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн долоо хоногийн даваа, мягмар гаригаас бусад таван өдөрт тус хэлтсийн ГТУА-64 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 6-8 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлагдсан хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар /07.09/ Хэрлэн гол дагуу нийт 16 удаа завьт болон хөдөлгөөнт эргүүл шалгалтыг хийж 300 автомашинтай 1000 гаруй иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмж хүргэн ажилласан байна.
  • Урин дулаан болж хэн хүнгүй л гол руу зорьж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт осол эндэгдэл гарсан тохиолдол байгаа юу?
  • Үер гэж гол, мөрний усны түвшин хэвийн хэмжээнээс дээшлэн савнааасаа хальж, урсгал нь хэт түргэсэх, хуурай сайр, жалга даган усны хүчтэй түрэлт, урсгал бий болохыг хэлнэ. Ойрын үед түр зуурын усархаг бороо их орж Хэрлэн голын ус үерийн аюултай төвшинийг даваад байгаа. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагын хувьд ч авч ажиллаж байна. Үер усны ослын дуудлагагүй тайван байна. Тээврийн хэрэгсэлтэйгээ баталгаат гарам, гүүрээр гаралгүй зам товчлох зэргээр голын усанд суусан гэсэн дуудлага багагүй байна. Ер нь улсын хэмжээнд он гарсаар 39 хүн гол усанд эрсэдсэний 9 нь бага насны хүүхэд байна эцэг, эхчүүддээ анхааруулахад бага насны хүүхдээ хараа хяналтгүй гол, нуур усанд оруулахгүй байхыг анхааруулж байна.
  • Баяр наадмын үеэр гол ус руу зугаалах хүмүүс олширдог. Анхааруулах зүйл байна уу?
  • Байлгүй яахав. Урд жилүүдийн статистик тоон үзүүлэлтийг харах баяр, амралтын үеэр, олон өдөр амарч байгаа энэ өдрүүдэд усанд эрсдэх тохиолдол их гардаг. Тийм ч учраас бид бүхэн иргэддээ мэдээлэл өгч, сонор сэрэмжтэй байхыг анхааруулахаар завьт эргүүл ажиллуулж байна. Бага насны хүүхдээ анхаарал болгоомжтой авч амрах, ээж аавууд архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, гол үерлэсэн үед аль болох гэр орондоо зүй зохистой баярлах хэрэгтэй.

М.Гэрэлтуяа 

П.ОДОНТУЯА: ХЭРЛЭН ГОЛЫН УС ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНИЙГ ДАВСАН. ЗАВЬТ ЭРГҮҮЛҮҮД 1000 ОРЧИМ ИРГЭНД МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨМЖ ХҮРГЭЭД БАЙНА  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх