ӨНӨӨДӨР ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР

2020/07/10
ӨНӨӨДӨР ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР

Төрийн далбааны өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт хүндэтгэл үзүүлэн Чингисийн талбайд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн ёслолын жагсаалыг 10 жил хийсэн энэ жил Ковид19-ийн халдвараас урьдчилан сэтргийлэх зорилгоор өнжих шийдвэр гаргаад байгаа билээ.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг 2008 УИХ-аас баталсан юм. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон. Мөн 2012 оноос эхлэн Төрийн далбаанд стандарт нэвтрүүлж эхлээд байгаа билээ.

ӨНӨӨДӨР ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх