ХУУШУУРЫН 38 ГЭР АЖИЛЛАЖ ҮНЭ 1200-2000 ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙЛАА

2020/07/11
ХУУШУУРЫН 38 ГЭР АЖИЛЛАЖ ҮНЭ 1200-2000 ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙЛАА

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Багануур дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Ковид19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор наадмын талбайд хуушуур, ус, ундааны худалдаанаас бусад худалдаа үйлчилгээг хориглоод байгаа юм. Наадамчин олон сэтгэл өөдрөг, нар хур тэгширсэн энэ жилийн наадмаар хуушуур хийх үйлчилгээний 63 гэр зөвшөөрөл авснаас 38 нь иргэдэд үйлчилгээ үзүүллээ. Халдвар хамгааллын дэглэмийн дагуу гэр хороонд 7 метр зайтай, иргэдэд үйлчилэх стандартыг хангуулсан бөгөөд ямар нэгэн зөрчил гараагүй байна. Үнийн хувьд 1200-1500 төгрөгний үнэтэй, эрэлт ихтэй байлаа.  

ХУУШУУРЫН 38 ГЭР АЖИЛЛАЖ ҮНЭ 1200-2000 ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙЛАА  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх