НААДАМ 2020: ХАМГИЙН ХУРДАН ӨНГӨРСӨН ТАВАН БАРИЛДААН

2020/07/13
НААДАМ 2020: ХАМГИЙН ХУРДАН ӨНГӨРСӨН ТАВАН БАРИЛДААН

Улсын харцага Ө.Даваабаатар Аймгийн арслан Д.Хүдэрбулга нар гурвын даваанд 14 секунд барилдаж, Д.Хүдэрбулга давсан.

Тавын даваанд Улсын начин Т.Дүгэрдорж 21 секундэд Улсын гарьд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулав.

Гурвын даваанд Улсын харцага Д.Батболд Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар барилдаж, Ш.Пүрэвгарьд 44 секундэд Д.Батболд өвдөг шороодов.

Улсын аварга Н.Батсуурь гурвын даваанд Аймгийн харцага П.Жавхлантөгсийг 51 секундэд өвдөг шороодуулжээ.

Улсын гарьд М.Баяржавхлан гурвын даваанд Аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг 01:06 минутад унагасан байна.

Сонирхуулахад үзүүр, түрүүний барилдаан 18 минут 6 секунд үргэлжилсэн бөгөөд Улсын арслан П.Бүрэнтөгс Улсын аварга Н.Батсууриар ес давж, Монгол Улсын 25 дахь аварга болсон юм

НААДАМ 2020: ХАМГИЙН ХУРДАН ӨНГӨРСӨН ТАВАН БАРИЛДААН  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх