ДОЛООН НАЧИН, ГУРВАН ХАРЦАГА ЦОЛТОН ТӨРЛӨӨ

2020/07/13
ДОЛООН НАЧИН, ГУРВАН ХАРЦАГА ЦОЛТОН ТӨРЛӨӨ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөж, Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр төрсөн начин, харцага цолтнуудад үнэмлэх, тэмдгийг гардууллаа. Энэ жилийн наадамд зодоглосон 512 хүчит бөхөөс долоон улсын начин цолтон, гурван харцага цолтон төрлөө.

Шинээр төрсөн начин цолтнууд: 

  1. Аймгийн арслан Х.Цогтгэрэл Улсын аварга Г.Эрхэмбаяраар
  2. Аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ Улсын аварга С.Мөнхбатаар
  3. Аймгийн арслан Ц.Мөнхбаяр Улсын Арслан Ц.Содномдоржоор
  4. Цэргийн арслан Т.Дүгэрдорж Улсын гарьд Б.Гончигдамбаар
  5. Аймгийн арслан Д.Хүдэрбулга Улсын заан Б.Батмөнхөөр
  6. Аймгийн арслан Н.Мустафа Улсын начин Э.Энхбатаар
  7. Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд Улсын начин Л.Лха-Очир

Шинээр төрсөн харцага цолтнууд:

  1. Өмнөговь аймгийн харьяат "Говийн хүчтэн" дэвжээний бөх Ц.Одбаяр
  2. Баянхонгор ймгийн Богд сумын харьяат “Хонгор нутаг” дэвжээний бөх Б.Бат-орших
  3. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат “Бөх билэгт” дэвжээний бөх Б.Зоригтбаатар
ДОЛООН НАЧИН, ГУРВАН ХАРЦАГА ЦОЛТОН ТӨРЛӨӨ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх