БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР С.ДАВААСҮРЭНГ ТОМИЛЖ, ИТХ-ЫН ДАРГААР Т.ОТГОНБОЛДЫГ СОНГОЛОО

2020/07/13
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР С.ДАВААСҮРЭНГ ТОМИЛЖ, ИТХ-ЫН ДАРГААР Т.ОТГОНБОЛДЫГ СОНГОЛОО

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нэр дэвшин сонгогдоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Б/104 тоот захирамж гарч С.Даваасүрэнг Багануур дүүргийн Засаг даргаар томилох шийдвэр гарчээ. Энэхүү захирамжийг 2020 оны долоодугаар сарын 10-нд НЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ү.Ганболд танилцуулан шинээр үүрэгт ажлаа хүлээн авсан С.Даваасүрэнд дүүргийн Засаг даргын тамгыг гардуулсан байна.

Тэгвэл ИТХ-ын хурлын даргаар ажиллаж байсан С.Даваасүрэн Засаг даргын үүрэгт ажилд томилогдсонтой холбоотойгоор Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 30 дугаар хуралдааныг мөн 10-нд хуралдуулж “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” асуудлыг хэлэлцжээ. ИТХ-ын даргаар Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Тэрбишийн Отгонболд 100 хувийн дэмжлэгтэйгээр сонгогдлоо.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР С.ДАВААСҮРЭНГ ТОМИЛЖ, ИТХ-ЫН ДАРГААР Т.ОТГОНБОЛДЫГ СОНГОЛОО  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх