ДОЛООДУГААР САРЫН БАШЁ ҮЗЭГЧТЭЙ ЯВАГДАНА

2020/07/14
ДОЛООДУГААР САРЫН БАШЁ ҮЗЭГЧТЭЙ ЯВАГДАНА

Японы мэргэжлийн сумогийн долоодугаар сарын барилдааны тасалбарыг онлайнаар маргаашнаас /2020.07.14/ зарж эхлэх бөгөөд 10 мянган хүний багтаамжтай Кокүгикан ордонд 2500 тасалбар зарах юм. Сумо бөхийн холбооны тэргүүн Хаккакү ояката “Бөхчүүд, ояката нарт хийсэн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Эмч, шинжээчид нараас зөвшөөрөл ч авлаа. Үзэгчдийг аюулгүй орчинд байлгаж чадна гэж бодож байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Үзэгчид бөхчүүдтэй харилцах орчныг хязгаарлаж, барилдаан дууссаны дараа үзэгчдийг хэсэг хэсгээр нь тус тусад нь ордноос гаргана. Үзэгчид амны хаалт зүүж, ороход нь биеийн халууныг хэмжинэ. Ирсэн хүн болгонд ариутгалын бодис олгоно. Мөн бөхчүүдийн нэрийг хэлэн дэмжих, ёкозүнагийн дохёнд гарах ёслол дээр хашхирахыг хоригложээ. Бөхчүүд барилдах хүртлээ маск зүүнэ

ДОЛООДУГААР САРЫН БАШЁ ҮЗЭГЧТЭЙ ЯВАГДАНА  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх