ОБЕГ-ЫН АЛБА ХААГЧИД НААДМЫН ӨДРҮҮДЭД 251 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧЭЭ

2020/07/17
ОБЕГ-ЫН АЛБА ХААГЧИД НААДМЫН ӨДРҮҮДЭД 251 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧЭЭ

ОБЕГ-ын алба хаагчид баяр наадмын өдрүүдэд голын усанд боогдсон, голд автомашинтайгаа суусан, живж байсан 251 иргэний амь насыг авран хамгаалж, голын усанд суусан 20 автомашиныг татан гаргажээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид баяр наадмын өдрүүдэд нийт 32 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна. Ингэхдээ 24 иргэнийг усны ослоос аварч,  иргэн, аж ахуйн нэгжийн 182 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Эдгээр дуудлагын 16 нь гал түймэр, 16 нь эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага байжээ. Түүнчлэн үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг авран хамгаалахаар давхардсан тоогоор 2,036 алба хаагч, 56 техник хэрэгсэлтэйгээр долоон маршрутын дагуу нийт 100 орчим км газарт хөдөлгөөнт болон завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэсэн аж.

ОБЕГ-ЫН АЛБА ХААГЧИД НААДМЫН ӨДРҮҮДЭД 251 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧЭЭ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх