ЦАЛИНТАЙ ЭЭЖ БОЛОН ХҮҮХДИЙН МӨНГӨӨ ИРЭХ ДАВАА ГАРИГААС ОЛГОНО

2020/07/17
ЦАЛИНТАЙ ЭЭЖ БОЛОН ХҮҮХДИЙН МӨНГӨӨ ИРЭХ ДАВАА ГАРИГААС ОЛГОНО

УИХ-аас 2017 оны зургаадугаар сард Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд зөвхөн хүүхдээ гэртээ асарч байгаа эхчүүдэд л сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгож байгаа билээ. Мөн сар бүр хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийг Ковид19 цар тахлын хорио цээртэй холбоотойгоор ирэх 10 дугаар сарыг дуустал 100000 төгрөг болгоод байгаа билээ. Дээрх 2 төрлийн мөнгөн тэтгэмжийг 7 дугаар сарын 20-иос олгож эхлэхээ Багануур дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс фэйсбүүк фэйжээрээ дамжуулан мэдээллэжээ.  

ЦАЛИНТАЙ ЭЭЖ БОЛОН ХҮҮХДИЙН МӨНГӨӨ ИРЭХ ДАВАА ГАРИГААС ОЛГОНО  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх