ДЭЛХИЙН 55 УЛСААС 10,513 МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЭХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖЭЭ

2020/07/17
ДЭЛХИЙН 55 УЛСААС 10,513 МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЭХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖЭЭ

Улсын онцгой комиссоос долоодугаар сард төлөвлөөд байсан 12 нислэг дээр нэмж Австрали руу 1,  БНСУ руу шууд 1, транзит нислэг нэгийг нэмж үйлдэхээр болжээ. Ингэснээр нийт 690 иргэнээ эх оронд нь авчирж, долдугаар сард 15 удаагийн нислэгээр 3400 иргэнийг эх оронд нь авч ирэх юм байна.

УОК-оос гадаад дахь иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж буй талаараа мэдээлж буй бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 55 улсаас 10,513 Монгол Улсын иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-ын шуурхай штабт албан ёсоор гаргаад байна.

Хүсэлт гаргасан иргэдийн 1800 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 740 өвчний магадлагаатай, 797 нь өндөр настан, 240 гаруй нь жирэмсэн, 1553 нь оюутан, 131 нь богино хугацааны визээр сургалтад хамрагдсан насанд хүрэгч, 13 нь хүүхэд  бусад 4300 гаруй иргэн байна.

УОК-иос хүсэлт гаргасан эдгээр иргэдээ богино хугацаанд эрчимтэй татаж авах зорилготой ажиллаж байгаа бөгөөд татан авалтыг ХӨСҮТ, тусгаарлах байрны хүлээн авах чадварт нийцүүлэх юм байна. Тусгаарлах байрыг нэмэгдүлэхээр нийслэл болон ойр орчмын  нийт 215 зочид буудал, 45 амралтын газарт судалгаа хийхэд 24 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, нийтийн бие засах газартай, 25 нь гал тогоогүй гэх зэргээр халдвар хамгааллын шаардлага дэглэмд нийцэхгүй хүндрэл бэрхшээл тулгараад байгаа аж.

ДЭЛХИЙН 55 УЛСААС 10,513 МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЭХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖЭЭ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх