ДОЛДУГААР САРЫН 20-НААС 12 ЗУСЛАН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛНЭ

2020/07/17
ДОЛДУГААР САРЫН 20-НААС 12 ЗУСЛАН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛНЭ

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн А/930 “Коронавирус /Ковид-19/ цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай” дугаартай захирамж, 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын баталсан “Коронавирус /Ковид-19/ цар тахлын үед Хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг үндэслэн “Хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага” Монгол Улсын МNS5633:2019 стандартын хэрэгжилтэд хяналт тавьж дүгнэлт гаргах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулж, ажиллах хүсэлтэй нийслэлийн ногоон бүсийн  зуслангуудад хяналт шалгалт хийж дараах нэр бүхий зусланг ажиллуулах шийдвэр гаргажээ.

  1. Найрамдал
  2. Нарс
  3. Нарлаг
  4. Жавхлант
  5. Галакси
  6. Сансар
  7. Цоглог
  8. Мөрөөдөл
  9. Цагаан нуга
  10. Шонхор
  11. Анар
  12. Маргаашийн хөгжил.

Нийслэлийн ногоон бүсэд байнгын үйл ажиллагаатай 20 хүүхдийн зуслан бүртгэлтэй байдгаас 2020 онд үйл ажиллагаа явуулахаар 13 зуслан хүсэлт ирүүлсэн. Үүнээс 9 зуслан Нийслэлийн ногоон бүсийн, 4 зуслан нь Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай зуслангууд юм.

2020 онд “Коронавирус /Ковид-19/ цар тахал гарсантай холбогдуулан хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтэд илүү анхаарч хяналт үнэлгээг зохион байгуулсан. Зуслан бүр ариутгал хийлгэж халдваргүйжүүлэлтийн бодис, гар ариутгагч, халуун хэмжигч, маск, анхны тусламжийн эм бэлдмэл бэлэн байдлыг сайтар базаасан байна. Дээрх зуслангууд 7 хоногийн хугацаатай 4-5 ээлж авахаар бүртгэлээ эхлүүлсэн байна.

ДОЛДУГААР САРЫН 20-НААС 12 ЗУСЛАН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛНЭ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх