НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН БАРИЛГА ЭНЭ НАЙМДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

2020/07/20
НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН БАРИЛГА ЭНЭ НАЙМДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Насан туршийн боловсролын төвийн барилгын ажлын явц 75 хувьтай байна. Сантехникийн болон цахилгааны угсралтууд хийгдэж дуусчээ. Уг барилгыг 2020 оны 8 дугаар сард багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Гүйцэтгэгч МОНМАРС ХХК. 

Багануур дүүрэгт Насан туршийн боловсролын тѳвийн барилгын ажил хийгдэж байна. Барилгын гүйцэтгэгч компаниар “Монмарс холдинг” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Рич констракшн” ХХК шалгаран ажил гүйцэтгэж байгаа ба нийт ажлын гүйцэтгэл 75 хувьтай байгаа аж. 2019-2020 онд он дамжин гүйцэтгэж байгаа барилгын нийт хөрөнгө оруулалт 4 тэрбум бөгөөд энэ оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар Насан туршийн боловсролын төвийн захирал А.Өсөхжаргал олон нийтийн сүлжээнд бичжээ. Насан туршийн боловсролын тѳвийн барилга баригдсанаар Боловсролын хэлтэс, Насан туршийн боловсролын тѳв, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэс гэсэн гурван байгууллага нэг дор үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм байна. Насан туршийн боловсролын тѳв нь хувь хүн, хамт олны  эрх ашиг, хэрэгцээнд нийцсэн боловсролыг шаардлагатай хугацаанд нь сургалтын боломжтой хэлбэрээр олгоход дэмжлэг болгон ажилладаг төрийн үйлчилгээний байгууллага юм.

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН БАРИЛГА ЭНЭ НАЙМДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх