Засгийн газар агентлагийн дарга нарыг томилов

2020/07/22
Засгийн газар агентлагийн дарга нарыг томилов

Засгийн газрын өнөөдрийн /2020.07.22/ хуралдаанаар зарим томилгоог хийжээ. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг томилсон байна. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.

2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2018 оноос өнөөдрийг хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байв.

Мөн хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга нарыг томиллоо.

Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус газрын дэд дарга, хурандаа Ж.Болдыг томилжээ.  Хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй.

  • 1993-1997 онд Цагдаагийн дээд сургууль
  • 2007-2008 онд Удирдлагын академи
  • 1996-2001 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч;
  • 2001-2006 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч;
  • 2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;
  • 2010-2011 онд Мөрдөн байцаах газарт Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;
  • 2011-2012 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч;
  • 2012-2013 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга;
  • 2013-2014 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн тасгийн дарга;
  • 2014 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга;
  • 2015-2017 Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга;
  • 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга;
  • 2017-2019 онд  Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга
  • 2019 оноос Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар Б.Цэнгэлийг томилжээ.  Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх байв.  Эрх зүйч мэргэжилтэй.

  • 1985 онд Дархан хотын 3 дугаар 10 жилийн дунд сургууль
  • 1990 онд хуучнаар ЗХУ-д Иванаво хотын Улсын Их сургууль
  • 2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистрт суралцсан.
  • 1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга
  • 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч,
  • 1997-1998 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх 2000 оны 01-06 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер,
  • 2001 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга
  • 2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга,
  • 2002-2003 онд Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч
  •  2003-2006 онд Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга
  • 2006-2008 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга
  • 2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал
  • 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга
  • 2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 09 дүгээр сард Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд
  • 2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх
  • 2015 онд Гаалийн ерөнхий газрын дарга
  • 2017-2019 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал
  • 2019-2020 онд Ерөнхий сайдын зөвлөх
    Э.Дашням The Voice of Mongolia шоуны The Knock Out шатнаа уртын дууны уран яруу эгшгийг үзэгчдэд хүргэлээ. Dashnyam.E performed Mongolian traditional singing graciously on The Knock out stage of The Voice of Mongolia show.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулгыг томилсон байна. Улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй.

  • 1985 – 1990 онд  ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль, Түүх нийгмийн багш
  • 1997 – 2000 онд  МУИС-ийн докторантур, Улс төр судлаач
  • 2002- 2004  онд  Үндэсний Тагнуулын академи, Эрх зүйч
  • Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор, PhD
  • 1983 – 1985 онд              Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагч
  • 1990 – 1994 онд              Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
  • 1994 – 2000 онд             “Алтайн Кашмир” ХХК-ийн Ерөнхий захирал
  • 2000 – 2007 онд              МАН-ын даргын зөвлөх
  • 2007 – 2009 онд              Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2009 – 2012 онд              ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2013 – 2016 онд              МАН-ын Нарийн бичгийн дарга
  • 2016-2020 онд                 Эрчим хүчний дэд сайд

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар Уул уурхайн дэд сайд асан Д.Загджавыг томилжээ. Эрх зүйч мэргэжилтэй.

  • 1980 онд Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль
  • 1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль
  • 1999 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт
  •  2000 онд Төрийн удирдлагын академи
  • 2003 онд ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академид суралцсан.
  • Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор.
  • 1985-1987 онд Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс
  • 1987-1993 онд Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 1990-1993 онд Ховд аймгийн шүүхэд аймгийн шүүхийн гишүүн
  • 1993 онд "Алтай интернэйшнл" ХХК-г байгуулан ерөнхий захирал
  • 1998-2000 онд Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч
  • 2000-2008 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг дарга
  • 2008-2012 онд УИХ-ын гишүүн
  • 2016-2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд
Засгийн газар агентлагийн дарга нарыг томилов  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх