ХӨШӨӨТИЙН ГЭРЭЭ ОЛОН НИЙТИЙН АНХААРЛЫН ТӨВД БАЙНА

2021/01/14
ХӨШӨӨТИЙН ГЭРЭЭ ОЛОН НИЙТИЙН АНХААРЛЫН ТӨВД БАЙНА

Хөшөөтийн гэрээний асуудлаар Ховд аймгийн ЗДТГ-аас 2021.01.13-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ хуралд Ховд аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчид оролцож сонирхсон асуултуудаа асууж хариулт авлаа. Мо-Эн-Ко ХХК Ховд аймагтай хамтран ажиллах гэрээ 2020.12.31-ны өдрөөр дуусгавар болсон. Тийм ч учраас дахин шинэ гэрээ үзэглэнэ. Хөшөөтийн гэрээний асуудал сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байна. Учир нь Мо-Эн-Ко ХХК-иас ирүүлсэн гэрээний урьдчилсан загварт тээвэрчид цаашлаад Ховдын ард иргэдийн эрх ашгийг илт хааж боомилсон хэд хэдэн зүйл заалтуудыг оруулж өгсөн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа юм. Тухайлбал: Уг гэрээний 16.1-р заалтад “ Нүүрс тээврийн үйлчилгэний 50-иас доошгүй хувийг Ховд аймгийн тээврийн байгууллагаар гүйцэтгүүлэх гэсэн бол

16.5-р заалтад “ Гэрээний 16.1-д заасан хэмжээнд нийцүүлэн давуу байдлаар оролцуулах эрхтэй,” гэх мэт хэд хэдэн ноцтой заалтууд тусгагджээ. Өөрөөр хэлбэл Мо Эн Ко ХХК өөрт давуу байдал үүсгэж, төслийн хамгийн хүнд хэсэг болох тээврийн ажлыг гүйцэтгэж буй иргэд тээвэрчдийн эрх ашгийг огт тусгаагүй, төсөлд тохиолдож болох бүхий л эрсдлийг Ховд аймагт бүрэн хариуцуулсан заалтууд оржээ. Иймд гэрээний загварыг эргэн харж, ул суурьтай хандаж,  аймаг орон нутагт харилцан ашигтай, эрх тэгш зарчимд суурилсан гэрээ байгуулах нь чухал байна.

ХӨШӨӨТИЙН ГЭРЭЭ ОЛОН НИЙТИЙН АНХААРЛЫН ТӨВД БАЙНА  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх