Мөсөнд живсэн авто машиныг Ховд аймгийн ОБГ-ын аврах ангийн аврагчид татан гаргажээ.

2021/01/18
Мөсөнд живсэн авто машиныг Ховд аймгийн ОБГ-ын аврах ангийн аврагчид татан гаргажээ.

3м-ийн гүнд мөсөнд живсэн авто машиныг Ховд аймгийн ОБГ-ын аврах ангийн аврагчид татан гаргажээ. Тодруулбал: 2021.01.15-ны орой 22:20 цаг орчимд Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн “ХООЛОЙ” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 1 км-т иргэн С нь 6 болон 8 настай хоёр хүүгийн хамт малаа эргэж яваад мөс цөмөрч авто машинтайгаа живсэн байна. Тухайн үед иргэн С нь хоёр хүүг машиныхаа жолооч талын хаалгаар татан гаргаж эрсдлээс сэргийлжээ. Ховд аймгийн ОБГ 2021.01.16-ны өдрийн 11:20 цагт дуудлагыг хүлээн авч Эрэн хайх аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахмад Б.Ганцогтоор ахлуулсан 8 алба хаагч эргээс 2 км-ийн зайд мөсөнд цөмөрч живсэн “Bongo III” маркийн авто машиныг Дөргөн сумын 8 техник хэрэгсэл 30 иргэнтэй хамтран 3 м-ийн гүнд нэг удаагийн шумбалтыг хийж татан гаргаж иргэн С-д авто машинынг нь бүрэн бүтэн хүлээлгэн өгчээ. Хүний амь нас эрсдсэн болон бэртэж гэмтсэн асуудал гараагүй гэв.

2021.01.18 Мэдээг бэлтгэсэн: Н.Таванцэцэг О.Сайхандалай

Мөсөнд живсэн авто машиныг Ховд аймгийн ОБГ-ын аврах ангийн аврагчид татан гаргажээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх