ХОВД АЙМАГТ СҮҮ ЦАГААН ИДЭЭНИЙ ОЛДОЦ МУУ БАЙНА

2021/01/20
ХОВД АЙМАГТ СҮҮ ЦАГААН ИДЭЭНИЙ ОЛДОЦ МУУ БАЙНА

Ховд.мн сайтын сурвалжлах хэсэг сүү цагаан идээний үнэ ханшийн мэдээг бэлтгэн хүргэж байна.

Худалдан авалт тааруу байгаа ч энэ цаг үед айргийн болон цэвэр шар тос эрэлттэй байгааг худалдаачид хэлж байна. Энэ жилийн тухайд олдоц ховор байна гэлээ. Учир нь зэргэлдээ аймгуудаас ирж малчдаас сүү цагаан идээ худалдан авч байгаатай холбон тайлбарлаж байна. Баруун аймгуудыг бодвол Ховд аймагт цагаан идээ харьцангуй хямд байна гэж худалдаачид үзэж байна. Баянхонгор аймагт гэхэд л ааруул 30.000 төгрөгт хүрсэн байгааг онцоллоо.Худалдаа эрхлэгчид малчдын гар дээрээс худалдан авалт хийж байна гэв. Хамгийн гол нь малчид үнэтэй өгч байна гэсэн юм. Иргэдийн худалдан авалт ч багассан гэлээ. Энэ нь цар тахлаас үүдэлтэй иргэдийн эдийн засаг хумигдаж нөгөө талаараа хот суурин руу явах ард иргэдийн хөдөлгөөн эрс  багассантай холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Хан орд зах дээр худалдаалагдаж байгаа сүү сүүн бүтээгдэхүүн ийм ханштай байна. Тухайлбал:  Шар ааруул 20.000 төгрөг, 18000-2000 төгрөг, айргийн тос 20.000 төгрөг, цэвэр шар тос 20.000 төгрөг, боз 5000 төгрөг, аарц 7000 төгрөг, өөхөн тос 1200 төгрөг, сүү 1 литр нь  2800 төгрөгийн үнэ ханштай байна.

 Бэлтгэсэн: Н.Таванцэцэг   О.Сайхандалай 2021.01.20

 

 

 

ХОВД АЙМАГТ СҮҮ ЦАГААН ИДЭЭНИЙ ОЛДОЦ МУУ БАЙНА   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх