Төрийн Соёрхолт Ардын Жүжигчин Ж.Чулууны нэрэмжит ХДТ-ын уран бүтээлчдийн дунд 2 үе шаттай ур чадварын уралдаан болж байна.

2021/01/21
Төрийн Соёрхолт Ардын  Жүжигчин Ж.Чулууны нэрэмжит  ХДТ-ын уран бүтээлчдийн дунд 2 үе шаттай ур чадварын уралдаан болж байна.

Ховд ймгийн хөгжимт драмын театрын нийт уран бүтээлчдийн дунд мэргэжлийн ур чадварын уралдаан зохион байгуулагдаж байна. Уралдаан хоёр үе шаттай явагдана. Уран бүтээлчид идэвхи зүтгэлтэй оролцож, шинэ сонгодог бүтээлүүдийг  сонгон авснаараа онцлог байна гэв. Ур чадварын уралдаанд амжилттай оролцсон уран бүтээлчдэд ур чадварын нэмэгдлийг  нэг жилийн турш олгож, гоцлолоор урамшуулах юм.  Уралдааны гол зорилго нь олон угсаатны язгуур урлагийг Дэлхийн болоод өөрийн орны сонгодог урлагтай хослуулан хөгжүүлэх, театрын болон хувийн урийн сангаа байжуулах, уран бүтээлчдийн урч чадвар, ажлын үр дүнг нэмэгдүүлэхэд оршиж байна.  Хэдийгээр цар тахалтай байгаа ч цаг хугацааг үр дүнгүй өнгөрүүлэхийг хүсээгүй гэнэ. Өнгөрөгч 2020 онд Төрийн Соёрхолт Ардын  Жүжигчин Ж.Чулууны нэрэмжит  ХДТ-ын түүхт 70 жилийн ой тохиож байсан. Цар тахалтай холбоотойгоор тус ойн баярыг хойшлуулж энэ онд багтааж хийхээр төлөвлөжээ. Ойг угтсан олон ажил байгааг онцоллоо.

Төрийн Соёрхолт Ардын Жүжигчин Ж.Чулууны нэрэмжит ХДТ-ын уран бүтээлчдийн дунд 2 үе шаттай ур чадварын уралдаан болж байна.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх