Корона вирусын халдвар авсан 2 иргэн болон хамт зорчиж ирсэн 42 иргэнийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хот руу буцаах үйл явц өрнөж байна

2021/01/27
Корона вирусын халдвар авсан 2 иргэн болон хамт зорчиж ирсэн 42 иргэнийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хот руу буцаах  үйл явц өрнөж байна

Улаанбаатар хотоос Ховд аймаг руу 2021.01.26-ны өдөр 44 хүнтэй ирсэн нийтийн тээврийн автобусны зорчигчдоос Дарви сумын постон дээр түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад 2 зорчигчийн хариу эерэг гарсан байна. Улмаар дахин PCR шинжилгээ авахад коронавирус илэрлээ. Дээрх зорчигчид 2021 оны 1 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод PCR шинжилгээ өгч, 24-нд хариу нь сөрөг гарсан байгаа юм.  Тэгвэл дээрх 44 зорчигчийг Дарви суманд тусгаарласан.

Өөрөөр хэлбэл Ховд аймгийн төв рүү нэвтрүүлээгүй гэсэн үг. Тээвэрлэгдэн ирсэн зорчигчдын 3 нь бага насны хүүхэд юм байна.  Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс 2021.01.26-ны орой 22:00 цагт  шуурхай хуралдаж эдгээр иргэдийг өнөөдөр тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хот руу буцааж байна. Одоогийн байдлаар 2 иргэний биеийн байдал тогтвортой байна гэв. эмж ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илрээгүй гэдэг мэдээллийг албаныхан өглөө.  

Корона вирусын халдвар авсан 2 иргэн болон хамт зорчиж ирсэн 42 иргэнийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хот руу буцаах үйл явц өрнөж байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх