Дарви суманд тусгаарлалтанд байсан 44 иргэнийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хот руу тээвэрлэлээ.

2021/01/27
Дарви суманд тусгаарлалтанд байсан 44 иргэнийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хот руу тээвэрлэлээ.

Улаанбаатар хотоос Ховд аймаг руу 2021.01.26-ны өдөр 44 хүнтэй ирсэн нийтийн тээврийн автобусны зорчигчдоос Дарви сумын постон дээр түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад 2 зорчигчийн хариу эерэг гарсан байна. Улмаар дахин PCR шинжилгээ авахад коронавирус илэрлээ. Дээрх зорчигчид 2021 оны 1 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод PCR шинжилгээ өгч, 24-нд хариу нь сөрөг гарсан байгаа юм.  Тэгвэл дээрх 44 зорчигчийг Дарви суманд тусгаарласан.

Өөрөөр хэлбэл Ховд аймгийн төв рүү нэвтрүүлээгүй гэсэн үг. Тээвэрлэгдэн ирсэн зорчигчдын 3 нь бага насны хүүхэд юм байна.  Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс 2021.01.26-ны орой 22:00 цагт  шуурхай хуралдаж эдгээр иргэдийг өнөөдөр тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хот руу буцааж байна. Одоогийн байдлаар 2 иргэний биеийн байдал тогтвортой байна гэв. эмж ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илрээгүй гэдэг мэдээллийг албаныхан өглөө.  

Дарви суманд тусгаарлалтанд байсан 44 иргэнийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хот руу тээвэрлэлээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх