Байгаль орчны салбар байгууллагуудын төлөөлөл Дөргөны УЦСТӨҮГ дээр ажиллав

2021/01/30
Байгаль орчны салбар байгууллагуудын төлөөлөл Дөргөны УЦСТӨҮГ дээр ажиллав

Хар ус нуур Ховд голын сав газрын захиргааны дарга Р.Энхсүрэнгээр ахлуулсан Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг салбар байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг энэ сарын 29-ны өдөр “Дөргөн”  “Усан цахилгаан станц” төрийн өмчит үйлдвэрийн газар дээр ажиллалаа.

Тус станцын үйл ажиллагаа, ус ашиглалтын байдал, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний хэрэгжилт, Байгаль орчныг хамгаалах менежмент төлөвлөгөөний хэрэгжилт, 2020 оны ус ашиглах гэрээ дүгнэх ажлыг зохион байгуулж, цаашид анхаарах асуудлаар аргазүйн зөвлөгөө өглөө. Тухайлбал: Загас дамжин өнгөрүүлэх сувгийг засварлах, тухайн жилийн менежмент төлөвлөгөөг батлахдаа салбар байгууллагуудын санал хүсэлтийг тусгах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг бий болгох асуудалд анхаарах, станцаас гарч байгаа бохир ахуйн хэрэглээний усыг хэмждэг тоолуур байрлуулах зэрэг зөвлөмжүүдийг өглөө. 

Дөргөн Усан цахилгаан станц төрийн өмчит  үйлдвэрийн газар нь 2020 оны менежмент төлөвлөгөө үндсэн үүргээ хангалттай сайн биелүүлжээ.

Тус станцад ажлаа сайн мэддэг олон жилийн туршлагатай инженер техникийн ажилчид ажилладаг учраас хэн нэгнээр шахаж шаардуулж ажлаа хийдэггүй, харилцан туршлага солилцож ажилласаар ирснийг “Хар Нуур Ховд Голын Сав Газрын Захиргааны дарга Р.Энхсүрэн сайшаалаа. Дөргөн“Усан цахилгаан станц” төрийн өмчит үйлдвэрийн газар нь хоногт 100-аас дээш шоо метр ус ашигладаг байна. Тухайлбал: Ус хэрэглэсний 50-иас доошгүй хувийг аймгийн төсөвт төвлөрүүлсээр ирсэн нь аймгийн эдийн засагт томоохон хөшүүрэг болж  байна гэдгийг ажлын хэсгийнхэн онцолсон. Өөрөөр хэлбэл сүүлийн 8 жилийн хугацаанд аймгийн төсөвт бодит дэмжлэг үзүүлсэн гэв.

Дөргөн  Усан цахилгаан станц төрийн өмчит үйлдвэрийн газрын  зүгээс бичил цэвэрлэх байгууламж байгуулах асуудлыг судалж эхэлсэн байна. Хэрэв бичил цэвэрлэх байгууламжтай болчихвол төсвийн зардал хэмнэгдэх давуу талтай гэж үзэж юм. Энэ удаагийн ажлын хэсгийнхэний уулзалтын үр дүнд олон чухал саналууд гарч ирснээр цаашид Байгаль орчны  салбар байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах  талаар санал хүсэлтээ солилцсон цаг үеээ олсон  уулзалт  болсныг зохион байгуулагчид онцолж байлаа.

Бэлтгэсэн: Н.Таванцэцэг  О.Сайхандалай 

2021.01.30

 

Байгаль орчны салбар байгууллагуудын төлөөлөл Дөргөны УЦСТӨҮГ дээр ажиллав   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх