Дөргөн УЦСТӨҮГ-аас МУ-ын эрчим хүчний шилдэг инженер төржээ

2021/01/30
 Дөргөн УЦСТӨҮГ-аас МУ-ын эрчим хүчний шилдэг инженер төржээ

Дөргөны УЦСТӨҮГ нь 2020 онд урд өмнө жилүүдэд үйлдвэрлэж байгаагүй цахилгаан эрчим хүчийг гарган авч үйлдвэрлэн борлуулж аймаг орон нутгийн төсөвт ус ашигласны 100 сая орчим төлбөрийг төвлөрүүлж бодит дэмжлэгийг үзүүлжээ. 2020 он тус байгууллагын хувьд амжилт бүтээл арвин, ажлын туршлагаа ахиулсан жил болсныг онцоллоо.

Мөн тус станцаас ерөнхий инженер  Б.Лхангаажав МУ-ын эрчим хүчний салбарын 2020 оны шилдэг инженер болсон бахдам амжилтыг гаргажээ.

Дөргөн УЦСТӨҮГ нь  үйл ажиллагаагаа эхлүүснээс хойш хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй осол аваар, ямар нэгэн саатал гэмтэл гаргалгүй хэвийн ажилласаар  иржээ.

Бэлтгэсэн: Н.Таванцэцэг   О.Сайхандалай    2021.01.30 

Дөргөн УЦСТӨҮГ-аас МУ-ын эрчим хүчний шилдэг инженер төржээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх