Дөргөн сумын төв бүрэн камержжээ

2021/02/04

Дөргөн суманд үйл ажиллагаагаа явуулдаг төрийн байгууллагуудын уялдаа холбоо жил ирэх тусам сайжирч, ард иргэдийнхээ санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгасаар иржээ. Үүнийг сум орон нутаг хөгжин дэвших бас нэг боломж гэж үзэж  байна.Цар тахалтай холбоотойгоор сумынхаа хэмжээнд бодит ажлуудыг өрнүүлж, ард иргэдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажлыг санаачлан хэрэгжүүлж, хийсэн ажлынхаа тайланг цаг тухай бүрд нь танилцуулж, харилцан туршлага солилцож  хэвшжээ. Тус суманд өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд  шат дараатай хийгдэж сум орон нутаг өнгөө зассан байна. Мөн аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын тодорхой цэгүүдэд хяналтын камеруудыг суурилуулж өгсөн байна. Үүнээс гадна тус сумын төсвийн байгууллагуудыг ч бүрэн камержуулжээ.

 

Дөргөн сумын төв бүрэн камержжээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх