Дөргөн суманд 15 ортой эмнэлгийн барилга баригдаж байна

2021/02/05

 

Дөргөн сумын эрүүл мэндийн төв нь ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэсээр ирснийг хэвтэн эмчлүүлж байгаа иргэд хэлж байна.Энэ жилийн хувьд ханиад томуу харьцангуй бага өвчлөл 60 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэв. Энэ нь сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой нөгөө талаараа цаг агаар дулаахан байгаа учраас ханиад томууны дэгдэлт буурсан гэж үзэж байна. Норвегийн тусламжийн байгууллагаас зайн оношлогооны төхөөрөмжийг тус эмнэлэгт хандивласан байна. Ингэснээр хүнд өвчтэй, аймгийн төв рүү тээвэрлэх боломжгүй иргэдийг сумандаа эмчилж оношлох, амин үзүүлэлтүүдийг нь хянах боломжтой болсон гэлээ. Дөргөн сумын ЭМТ-ийн эмч эмнэлгийн ажилчдын өмнө тулгамдаад байсан эмнэлгийн шинэ барилгын асуудал шийдэгдэж бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна.  15 ортой шинэ эмнэлэг  ашиглалтанд орсноор нутгийн иргэд тав тухтай, цэвэр цэмцгэр, дулаахан орчноос эмнэлгийн тусламж үйлчилгээг авахаас гадна эмнэлгийн эмч ажилчид ажиллах нөхцөл боломжоор бүрэн хангагдана. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт нийт 22 хүн ажиллаж байна гэв.

Дөргөн суманд 15 ортой эмнэлгийн барилга баригдаж байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх