Дөргөн сумын "Шувуухай"цэцэрлэгийн багш ажилчид малчны хотонд очиж 5 настангуудад СӨБ-ын үйлчилгээг үзүүлж байна.2021.02.07

2021/02/07

Дөргөн сумын Цэцэрлэгийн багш ажилчид бүтэн жилийнхээ ажлыг дүгнэж энэ оныхоо менежмент төлөвлөгөөг  шинэчлэн боловсруулан ажиллаж байна. Хүүхэд тус бүрийг хөгжүүлэх, боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх чиглэлээр чамгүй ажлуудыг хийж хэрэгжүүлжээ.Сургалтын хэрэглэгдэхүүндээ монголын уламжлалт тоглоом наадгайг хослуулан хэрэглэж байна.Ялангуяа зөөлөн тоглоомуудыг багш нар нь өөрсдөө материалаа авч оёж сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашигласаар иржээ.  Энэ нь төсөв мөнгө хэмнэгдэхээс гадна, хүүхдийн  эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөөгүй, хүүхдийн сонирхлыг илүү татаж өгдөг гэдгийг хэлж байна. Хөдөөгийн малчдын хүүхдүүдийн тухайд тэр бүр цахим хичээлд хамрагдаад байж чаддагүй.Иймд Ховд аймгийн Дөргөн сумын Цэцэрлэгийн багш ажилчид цаг зав гарган хүүхдийн төлөө  чин сэтгэлээ зориулж  хөдөөгийн малчдын хотонд очиж  5 настангуудад СӨБ-ын үйлчилгээг үзүүлж байна. Ингэхдээ аяны богцыг давхар аялуулж эхэлжээ.

Дөргөн сумын "Шувуухай"цэцэрлэгийн багш ажилчид малчны хотонд очиж 5 настангуудад СӨБ-ын үйлчилгээг үзүүлж байна.2021.02.07  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх