Хоёр хүн золгүй байдлаар амиа алдсан гэв.

2021/02/15
Хоёр хүн золгүй байдлаар амиа алдсан гэв.

Тодруулбал: Сар шинийн өдрүүдэд Ховд аймаг дахь Цагдаагийн газарт нийт 16 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний дотор гэмт хэргийн шинжтэй 3 дуудлага бүртгэгдэж 2 хүн золгүй явдлаар амь насаа алдсан гэдэг мэдээллийг тус цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгаас мэдээллээ. Сүүлийн өдрүүдэд ахуйн архидалт нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл энэ төрлийн дуудлага өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 70 хувиар нэмэгдсэн гэв. Иймд иргэд та бүхэн цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмээ сайтар мөрдөж, архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхыг анхаарууллаа.
2021.02.15

Хоёр хүн золгүй байдлаар амиа алдсан гэв.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх