СӨХ-ны ажилчидтай оршин суугчид хүнлэг бус харьцдаг гэв.

2021/02/15
СӨХ-ны ажилчидтай оршин суугчид хүнлэг бус харьцдаг гэв.

СӨХ-ны ажилчид энэ тэргүүнд ажилласаар ирсэн. Ялангуяа баяр ёслолын өдрүүдэд тэдний ачаалал нэмэгддэг аж. Хүмүүс баярлаж байхад тэд айлын орцны хог цэвэрлэсээр өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл завгүй ажилладаг нь үнэн.

Тэд авдаг цалингаа гололгүй Ховд хотыг цэвэр цэмцгэр байлгах ажлыг хэнээр ч заалгахгүй хийдэг хүмүүс билээ. Гэтэл тэднийг анхаарах төр засгийн бодлого байхгүй байгаад харамсаж байна гэлээ. Наад захын хамгаалалтын хувцас, хүрз зээтүүгүй нимгэн бээлийтэй хог хаягдал ачиж зайлуулах ажлыг хийсээр иржээ. Тэдэнтэй зарим оршин суугчид дорд үгээр харьцаж, дээрэлхэж доромжлох нь ч наад захын үзэгдэл болсон гэдгийг хэллээ. 
Бас тэдэнд тулгамддаг асуудлын нэг нь үхэр мал байдаг гэнэ. Учир нь үхэр мал хог малтаж энд тэнд хөглүүлж хаядаг. Энэ нь эргээд бидний ажлын ачааллыг нэмэгдүүлж байна гэлээ. 

2021.02.15

СӨХ-ны ажилчидтай оршин суугчид хүнлэг бус харьцдаг гэв.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх