Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ВАКЦИНЫ ХАМГИЙН АНХНЫ ТУНГ МИНИЙ БИЕ ТАРИУЛЖ, АРД ИРГЭДЭЭ УРИАЛНА

2021/02/16
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ВАКЦИНЫ ХАМГИЙН АНХНЫ ТУНГ МИНИЙ БИЕ ТАРИУЛЖ, АРД ИРГЭДЭЭ УРИАЛНА

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д ажиллаж, “Ковид-19”-ийн вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдлыг шалгалаа. 

Энэ үеэр тэрбээр "Вакцин татан авалтын ажилд Ерөнхий сайд, Засгийн газар онцгой анхаарал тавьж ажиллана. Өнөөдөр миний хувьд улс орнуудын элчин сайдуудтай уулзана. Мөн ДЭМБ, НҮБ-ын Суурин төлөөлөгч нартай уулзана. Засгийн газар вакцинтай холбоотой хөрөнгө мөнгөний асуудлыг яаралтай шийдвэрлэнэ. Мөн бусад улсын Ерөнхий сайд нарт бичиг илгээж, утсаар ярих хүсэлт өгсөн. "Нэг хаалга- Нэг шинжилгээ"  Улаанбаатар хотыг самнаж байгаа. Үүний дараа бид эдийн засгаа үе шаттайгаар нээх ажлыг хийхтэй зэрэгцээд вакцинжуулалтын ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Квакс хөтөлбөрийн вакциныг ойрын үед оруулж ирэх тал дээр  ажиллах шаардлагатай.  Вакцины хамгийн анхны тунг Ерөнхий сайд миний бие тариулж, нийт иргэддээ уриална. Ерөнхий сайд вакциныг хэр хурдан оруулж ирэх асуудлыг шийдвэрлэнэ, төдий чинээ вакцинжуулах ажлыг хурдан эхэлж, бид энгийн амьдралдаа орох боломжтой" хэмээв. 

эх сурвалж: Mass.mn 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ВАКЦИНЫ ХАМГИЙН АНХНЫ ТУНГ МИНИЙ БИЕ ТАРИУЛЖ, АРД ИРГЭДЭЭ УРИАЛНА  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх