2021 онд их голын ард 300-400 иргэнд шинээр газар олгоно

2021/02/22
2021 онд их голын ард 300-400 иргэнд шинээр газар олгоно

Ховд аймгийн ГХБХБГ 2021 онд гэр бүлийн хэрэгцээнд зориулан Цамбагарав багийн нутаг дэвсгэр болох их голын ард 300-400 иргэнд 0.07 га газрыг олгохоор шийдвэрлэжээ.

Иймд газар хүссэн иргэдийн материалыг 2021.03.01-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд авч өргөдөл хүсэлтийг шийдвэрлэж ажиллах юм байна.

Иргэдэд газар олгох асуудлыг ГХБХБГ үе шаттайгаар зохион байгуулсаар байгаа юм байна.

2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр 540 иргэнд их голын ард шинээр газар эзэмшүүлэх шийдвэр гарч эдгээр иргэдэд газрыг нь олгосон байдаг.

Ингэснээр газаргүй байсан олон арван иргэд өөрийн эзэмшлийн газартай болж, цэнгэг агаарт тав тухтай ажиллаж амьдрах боломж бүрджээ.

Тэгвэл ГХБХБГ-ын хамт олон ирэх сарын нэгнээс газар хүссэн иргэдийн материалыг хүлээж авах бэлтгэл ажлыг хангаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ талын зар мэдээллүүдийг явуулж эхлээд байна. 2021.02.22

2021 онд их голын ард 300-400 иргэнд шинээр газар олгоно  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх