Талийгаач Д нь “Алтайн зам” ХХК-ны ажилчин юм байна. Хүний амь үрэгдчихээд байхад холбогдох компаниуд хариуцлагаас мултрах арга хайж байна гэв.

2021/03/05

Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн гаалийн хяналтын талбайд 2021.03.04-ны өдөр 26 настай иргэн Д нь хоёр ачааны машины дунд хавчуулагдаж нас барсан гэх мэдээллийг бид хүргэж байсан.Өөрөөр хэлбэл талийгаач нь гаалийн хяналтын талбайд ажилладаг байсан учраас ажлын байран дээрээ буюу үйлдвэрлэлийн ослоор нас барсан гэж үзэж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр гаалийн хяналтын талбайн орчны хэсэг стандарт бус, хазгай, уруу газар учраас осол болох шалтгаан болсон гэж үзэж байна.Мөн тухайн үед талийгаачийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй зэрэг олон хүчин зүйл ч нөлөөлсөн гэх мэдээлэл байна. Талийгаач Д нь “Алтайн зам” ХХК-ны ажилчин гэдэг нь тогтоогджээ. Гаалийн хяналтын талбай бол Мо-Эн-Ко ХХК-ийн эзэмшлийн газар бөгөөд Алтайн зам ХХК туслан гүйцэтгэгчээр нь ажилладаг юм байна. Хүний алтан амь үрэгдчихээд байхад тухайн хоёр ХХК хариуцлагаас мултрах арга хайж манай эзэмшлийн талбай биш гэх мэтээр өөрт хамааралгүй болгох зальжин арга зам эрэлхийлэж эхэлжээ.Ямартай ч хэргийн газарт хууль хяналтын байгууллагууд үргэлжлүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна6

2021.0305

Талийгаач Д нь “Алтайн зам” ХХК-ны ажилчин юм байна. Хүний амь үрэгдчихээд байхад холбогдох компаниуд хариуцлагаас мултрах арга хайж байна гэв.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх