ЭРЭЛЧ НОХОЙН ТУСЛАМЖТАЙГААР ЭНГҮҮН ОХИНЫГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

2021/03/13

Тодруулбал: 2021.03.05-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Наран хайрхан багийн малчин Г.Эрдэнэбаатарын  2 нас 7 сартай Энгүүн охин  гэрийнхээ гадна тоглож байгаад алга боллоо  гэх дуудлагыг Ховд аймаг дахь цагдаагийн газарт ирүүлжээ.Дуудлагын дагуу Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хошууч Н.Бямбажаваар ахлуулсан ажлын хэсэг ажилласан байна.

Эрлийн ажиллагааны үед цагдаа, цагдаагийн ахлагч, Ц.Жарантай, нохой хөтлөгч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бямбатулга нарт албаны дрон дуудлагатай, эрэлч нохойгоор мөр хөөлгөх чиглэл өгч самналт хийснээр 2021.03.05-аас 2021.03.06-нд шилжих шөнийн 03:50 цаг орчимд Энгүүн охиныг эсэн мэнд олж авч аав ээжид нь хүлээлгэн өгчээ.

Тухайн үед Энгүүн охин гэрээсээ 5 км орчимд төөрч, осгосон байдалтай олдсон байна.

Охиныг нь эсэн мэнд олж өгсөн ажлын хэсгийн нийт бүрэлдэхүүнд баярлалаа хэмээн Энгүүн охины аав ярилаа.

Эрэн хайх ажиллагаанд Ховд аймаг дахь цагдаагийн газрын 21 алба хаагч, 5 сонсогч, ОБГ-ын аврах ангийн ахлах мэргэжилтэн ахмад Б.Ганцогтоор ахлуулсан 8 алба хаагч, Буянт сумын ЗДТГ-ын 9 алба хаагч, нутгийн 10 иргэн гээд  нийт 53 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажлыг зохион байгуулжээ.

 

Хэрэв жаахан л цаг хугацаа алдсан бол Энгүүн охин осгох эрсдэл өндөр байсныг ажлын хэсгийнхэн онцоллоо. Цаашид эцэг эхчүүд ялангуяа бага насны хүүхэддээ хараа хяналт тавьж, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг зөвлөж байна.

ЭРЭЛЧ НОХОЙН ТУСЛАМЖТАЙГААР ЭНГҮҮН ОХИНЫГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх