Т.Дырдубай захиралтай Толхын Ойл ХХК-нд хариуцлага тооцох тухай мэдэгдэл хүргүүлжээ.

2021/03/17
Т.Дырдубай захиралтай Толхын Ойл ХХК-нд хариуцлага тооцох тухай мэдэгдэл хүргүүлжээ.

Т.Дырдубай захиралтай Толхын Ойл ХХК нь Жаргалант сумын Наран багт 2016 онд 24 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтанд оруулжээ. Гэтэл тухайн барилга нь батлагдсан зураг төслийн дагуу хийгдээгүйн улмаас хотын өнгө үзэмж, тохижилтонд сөргөөр нөлөөлж, иргэдийн ая тухтай эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа юм. Иймд тухайн барилгын хийгдээгүй дутуу үлдсэн ажил болох орчны тохижилт, тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зогсоол, гэрэлтүүлгийн ажлыг 2021.04.10-ны дотор бүрэн гүйцэтгэж дуусгахыг анхааруулж, ГХБХБГ-аас дараах мэдэглийг хүргүүлжээ. Хэрэв заасан хугацаанд зөрчлөө арилгаж, ажлаа гүйцэтгээгүй  бол тухайн ХХК-ны төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахад оролцох эрхийг нь хязгаарлаж, барилга угсралтын тусгай зөвшөөрлийг нь сунгахгүй байх,цаашлаад тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна. Ховд аймгийн хэмжээнд 30 орчим барилгын ХХК гадна тохижилтын ажлаа дутуу гүйцэтгэжээ. Ийм байхад яагаад улсын комисс гүйцэтгэл дутуу барилыг хүлээж авав гэдэг нь анхаарал татаж байна. Ямартай ч Ховд аймгийн  ГХБХБГ эдгээр ХХК-иудад мэдэгдэх хуудсыг хүргүүлж, хяналтыг тавьж эхэлжээ.

Дээрх ХХК-иудын нэрсийг цувралаар үзэгч та бүхэнд хүргэнэ.

2021.03.17  

Т.Дырдубай захиралтай Толхын Ойл ХХК-нд хариуцлага тооцох тухай мэдэгдэл хүргүүлжээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх