Ойрын хавьтлын 13 иргэнийг өнөөдөр “Өргөө” зочид буудал руу шилжүүлжээ.

2021/03/19
Ойрын хавьтлын 13 иргэнийг өнөөдөр “Өргөө” зочид буудал руу шилжүүлжээ.

Ойрын хавьтлын 13 иргэнийг өнөөдөр “Өргөө” зочид буудал руу шилжүүлжээ.

Тодруулбал: Энэ сарын 14-ний өдөр Ховд аймгийн БОЭТ-д ажиллаж тоног төхөөрөмж угсраад буцсан 2 инженер УБ хотод 03 дугаар сарын 16-нд очиж 18-нд шинжилгээ өгөхөд халдвартай болох нь тогтоогджээ.

Тэгвэл Ховд аймгийн "Онцгой комисс" дээрх хоёр иргэний ойрын хавьтлын иргэдийг олж тогтоон 13 иргэнээс PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. Эдгээр иргэдийг өчигдөр буюу 2021.03.18-2021.03.19-нд шилжих шөнө “Ховд” зочид буудалд тусгаарласан байдаг. Тэгвэл тэднийг өнөөдөр “Өргөө” зочид буудал руу шилжүүлжээ. Дээрх 13 иргэний PCR шинжилгээ сөрөг гарсан хэдий ч эрсдлээ тооцох үүднээс ийнхүү тусгаарлан ажиглаж байгаа юм байна. Давтан шинжилгээг ирэх 7 хоногийн Даваа гарагт авах бөгөөд дахин 7 хоногийн дараа шинжилгээнд хамруулна. Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөж байна.

2021.03.19

 

Ойрын хавьтлын 13 иргэнийг өнөөдөр “Өргөө” зочид буудал руу шилжүүлжээ.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх