Өнөөдрийн байдлаар 18 эмч эмнэлэгийн ажилчид халдвар аваад байна. Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн халдварын 14 тохиолдлын 3 нь эмч эмнэлэгийн ажилчид гэв.

2021/04/14
Өнөөдрийн байдлаар 18 эмч эмнэлэгийн ажилчид халдвар аваад байна. Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн халдварын 14 тохиолдлын 3 нь эмч эмнэлэгийн ажилчид гэв.

Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч эмнэлэгийн ажилчдын хувьд халдварын голомтын халуун цэг дээр ажиллаж байгаа учир халдвар авах эрсдэл бүрдэж байгааг холбогдох салбарынхан онцоллоо. Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 14 тохиолдлын 3 нь голомтын бүсэд ажиллаж байсан эмч нарын багаас илэрчээ.  Үүнтэй холбогдуулан БОЭТ-ийн хариу арга хэмжээний баг 2021.04.13-аас 2021.04.14-нд шилжих шөнө яаралтай хуралдаж халдварын голомтод ажиллах дараагийн багийг  бэлдэж гаргаад байгаа тухай мэдээллээ.  

Сүүлийн 24 цагт корона вируст халдварын тоо Ховд аймагт 14-өөр нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 145 болсон бол 56 хүн эдгэрч эмнэлэгээс гараад байгаа сайхан мэдээ байна.

Цар тахал хумигдаж байгаа гэх  боловч бодит байдал дээрээ халдварын тоо нэмэгдсээр байна.

Цаашид халдвартын тоо эрчимтэй нэмэгдвэл БОЭТ ачааллаа дийлэхгүйд хүрэх нөхцөл байдал үүсэх юм. Иймд иргэн бүр хариуцлагатай байж, хорио цээрийн дэглэмээ чанд сахиж, иргэн хүнийхээ үүргийг ухамсарлаж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа.

2021.04.14

Өнөөдрийн байдлаар 18 эмч эмнэлэгийн ажилчид халдвар аваад байна. Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн халдварын 14 тохиолдлын 3 нь эмч эмнэлэгийн ажилчид гэв.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх