Сүүлийн 24 цагт халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ

2021/04/26
Сүүлийн 24 цагт халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 268 сорьцод PCR шинжилгээ хийхэд “Ковид-19”-ийн халдварын 1 тохиолдол батлагджээ

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 25-ны 8:00 цагаас 04 дүгээр сарын 26-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 268 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдэж өнөөдрийн /2021.04.26/ байдлаар 212 боллоо.

Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэж буй халдвартай иргэний ойрын хавьтал болох Жаргалант сумын нэг иргэнээс халдвар илэрчээ.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.26/ байдлаар 71 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүнд-2, хүндэвтэр-1 бусад нь хөнгөн байна.

“Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 141 буюу халдвар авсан нийт иргэдийн 66 хувь нь эдгэрээд байна.

Өнөөдрийн /2021.04.26-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 909 иргэн, тусгаарлан ажиглах байранд 162 иргэн, гэрийн тусгаарлалтад 565 иргэн, гэрийн ажиглалтад 171 иргэн байна.

“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:

-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!

-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!

-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! 

-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!

"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

Сүүлийн 24 цагт халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх