180 хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа

2021/05/02
180 хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа

Өнөөдрийн байдлаар Ховд аймагт ойрын хавьтлын нийт 411, гэрийн ажиглалтанд 2317, гэрийн тусгаарлалтанд 109 иргэн байгаа тухай АОК-оос мэдээллээ. 

Тэгвэл БОЭТ-ийн халдвартын тасагт одоогоор халдвар авсан  59 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Үүнээс 55 иргэний биеийн байдал хөнгөн байгаа бол хүнд 1 хүн, хүндэвтэр 3 хүн байна гэв. Нийт халдварын батлагдсан тохиолдол 240 хүрсэн ч 180 иргэн эдгэрч өрхийн эмнэлэгийн хяналтан дор гэртээ гарчээ. Ковид-19 цар тахлын голомтод яг одоогоор эрүүл мэндийн салбарын нийт 305 эмч эмнэлэгийн ажилчид 24 цагаар тасралтгүй ажилласаар байна. 

Халдварыг хамтдаа давцгаая 

2021.05.02

 

 

 

 

180 хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх