Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Баярсайханы ёс зүйгүй үйлдэлд иргэд олон нийт дургүйцэж байна.

2021/05/08
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Баярсайханы ёс зүйгүй үйлдэлд иргэд олон нийт дургүйцэж байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Баярсайхан тэргүүтэй  5 авто машинтай нэр бүхий хүмүүс 2021.05.08-ний өдрийн өглөөний 10:00 цаг орчимд “Бичигт”-ийн постоор нэвтэрч аймгийн төвөөс гарах гэж байна гэх мэдээллийг Ховд.мн сайт газар дээр нь сурвалжилж бодит байдлыг иргэд олон нийтэд хүргэсэн билээ. Тухайн үед 07-78 УАМ улсын дугаартай ланд 200, 25-08 УБП,  91-11 XOE  улсын дугаартай  lexus  570 маркийн 2 авто машин,  63-88 ХOV улсын дугаартай маяти,  19-90 дугаарын портер машинууд морь гаргана гэдэг шалтгаанаар построор нэвтрэхийг завдсан. Энэ үеэр авто тээврийн хяналтын пост дээр үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймаг дахь ЦГ-ын ЗЦТ-ийн цагдаагийн ахлах ахлагч  Ю.Баатар зөрчлийг илрүүлж дээрх авто машинуудыг аймгийн төв рүү буцааж орууллаа. Ховд аймагт өнөөдрийн байдлаар авто машины хөдөлгөөнийг хорьж хорио цээрийн дэглэмийг тогтоогоод байгаа билээ. Тэгвэл эдгээр хүмүүс морь гаргах гэж байна гэдэг шалтгаанаар кабиндаа олон тооны хүмүүс суулгаж зорчиж явсан юм. Ингэхдээ 5 машины зөвшөөрлийг нэг машин дээр гаргаж, тэр ч бүү хэл тусгай зөвшөөрлийн хэсэгт байдаг хамт зорчих зорчигчдийн нэрс бичигдэх ёстой хэсэг дээр авто машинуудын улсын  дугаарыг бичсэн нь анхаарал татлаа.

Энэ асуудлын мөрөөр “ Баруун бүсийн төв”-ОБГ-аас тодруулахад манайх зөвшөөрөл өгөөгүй гэдэг тайлбарыг өгсөн юм. Мөн аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандитай холбогдож ёс зүйгүй үйлдэл гаргасан төлөөлөгчид хариуцлага тооцох эсэх асуудлаар тодруулахад энэ асуудлыг авч хэлэлцэнэ гэлээ. Үүнээс гадна ИТХ-ын төлөөлөгч Т.Баярсайхан мод тарина гэдэг асуудлаар надад хандаагүй гэсэн юм.  Ард түмнээс сонгогдсон төлөөлөгч хүн ёс зүйгүй авир гаргасанд олон нийт жигшин дургүйцэж төлөөлөгчөөс нь эргүүлэн татах  тухай ч цахим орчинд яригдаж байна.

2021.05.08 

 

 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Баярсайханы ёс зүйгүй үйлдэлд иргэд олон нийт дургүйцэж байна.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх