Сүүлийн 24 цагт 495 сорьцод PCR шинжилгээ хийхэд халдвар илэрсэнгүй

2021/05/10
Сүүлийн 24 цагт 495 сорьцод PCR шинжилгээ хийхэд халдвар илэрсэнгүй

Сүүлийн 24 цагт нийт 495 сорьцод PCR хийхэд "ХАЛДВАР" илэрсэнгүй...

 

Аймгийн Зооноз өвчин судлалын төвийн Хариу арга хэмжээний 1, 2, 3 дугаар баг сүүлийн 3 хоногт /2021.05.07-09/ нийт 1125 сорьц цуглуулжээ. Эдгээр сорьцод БОЭТ-ийн Вируслогийн салбар лаборатори PCR шинжилгээ хйихэд "Ковид-19" халдвар илрээгүй байна. Үүний 495 нь сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээ юм. Халдварын батлагдсан тохиолдол 245 хэвээр байна. 

 

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.10/ байдлаар 18 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүндэвтэр-2 бусад нь хөнгөн байна. 

 

“Ковид-19”-ийн халдвар авсан нийт 245 иргэнээс 227 буюу 92,6 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарчээ. 

 

Өнөөдрийн /2021.05.10-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 288 иргэн, тусгаарлан ажиглах байранд 74 иргэн, гэрийн тусгаарлалтад 203 иргэн, гэрийн ажиглалтад 366 иргэн байна. 

 

Улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж “Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад “ДЭГЛЭМ”-ээ барьж “ДЭМ” болж буй нийт иргэдэдээ талархаж байна. Гэхдээ бид тайвшрах болоогүй. Иргэн бүр “КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ” халдвараас сэргийлж гаргасан хуваарийн дагуу вакциндаа идэвхтэй хамрагдахыг хүсье. Мөн халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг зөвлөж байна.  

 

"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

Сүүлийн 24 цагт 495 сорьцод PCR шинжилгээ хийхэд халдвар илэрсэнгүй   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх