Улаанбаатар хотоос хүүхдийн автобусаар ирсэн "Шүр гардэн" төслийн барилгын ажилчид хорио цээрийн дэглэм зөрчлөө

2021/05/11
Улаанбаатар хотоос хүүхдийн автобусаар ирсэн "Шүр гардэн" төслийн барилгын ажилчид хорио цээрийн дэглэм зөрчлөө

Шүр гардэн төслийн барилга дээр ажиллахаар Улаанбаатар хотоос 23-65 УНТ улсын дугаартай хүүхдийн автобусаар зорчиж Ховд аймгийн нутаг дэвсгэрт ирсэн нэр бүхий иргэд хорио цээрийн дэглэмийг зөрчиж Их Монгол хорооллын “Б” байранд ирж байрлажээ. Тэд 9-н зорчигчтой ирсэн гэдэг мэдээллийг өглөө.  

Тодруулбал: 2021.05.10-2021.05.11-нд шилжих шөнийн 04:00 цаг орчимд тухайн байрны гадна ирж ачаа бараагаа зөөж буулгасан төдийгүй 2 зорчигч машинаасаа буугаад явчихлаа  гэх мэдээллийг оршин суугчдын зүгээс өгч байна.

Эдгээр иргэд тухайн барилгын оффис дээрээ шууд очиж байрлах ёстой байсан ч дүрэм журам зөрчиж, орон сууцны иргэдийг бухимдуулахад хүрлээ. 

Тухайн үед Баруун бүсийн төв-ОБГ-ын орлогч дарга, дэд хурандаа н.Нэргүйгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж зөрчлийг арилгаж, зорчигчдыг автобусанд нь суулгаж барилгын ХХК-нд нь хүлээлгэж өглөө.

Тухайн ХХК-ийн зүгээс хариуцлагаа хүлээн гэдэг тайлбарыг өгч байна.

Ховд аймаг ногоон бүс рүү шилжихээр хичээн ажиллаж байхад халдвартай бүсээс ирсэн Хотын иргэд дураараа авирлаж, орон сууцны олон арван иргэдийг эрсдэлд оруулж болзошгүй нөхцөл байдал үүсгээд байгаа юм. АОК-ийн зүгээс тухайн ХХК-д хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ. 

2021.05.11

 

 

 

Улаанбаатар хотоос хүүхдийн автобусаар ирсэн "Шүр гардэн" төслийн барилгын ажилчид хорио цээрийн дэглэм зөрчлөө   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх