Хорио цээрийн дэглэм зөрчсөн ИТХ-ын төлөөлөгч Т.Баярсайхан болон нэр бүхий хүмүүст зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

2021/05/11
Хорио цээрийн дэглэм зөрчсөн ИТХ-ын төлөөлөгч Т.Баярсайхан болон нэр бүхий хүмүүст зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

МУ-ы зөрчлийн тухай хуулийн 15.13-ийн 2 дахь хэсэгт зааснаар гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай юм байна.

Тэгвэл хорио цээрийн дэглэм зөрчсөн ИТХ-ын төлөөлөгч Т.Баярсайхан тэргүүүтэй нэр бүхий хүмүүсийг Ховд аймаг дахь цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна гэлээ.

2021.05.11

 

 

Хорио цээрийн дэглэм зөрчсөн ИТХ-ын төлөөлөгч Т.Баярсайхан болон нэр бүхий хүмүүст зөрчлийн хэрэг нээн шалгаж байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх