406 сорьцод PCR хийхэд халдвар илрээгүй

2021/05/14
406 сорьцод PCR хийхэд халдвар илрээгүй

406 сорьцод PCR шинжилгээ хийхэд "ХАЛДВАР" илрээгүй... “Тусгаарлах эмнэлэг”-т 4 хүн хэвтэн эмчлүүлж байна

 

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 13-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 14-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 406 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын батлагдсан тохиолдол нэмэгдээгүй, 246 хэвээр байна. 

 

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.14/ байдлаар 4 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна. 

 

Халдвар авсан нийт 246 иргэнээс 242 нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарлаа. 

 

Өнөөдрийн /2021.05.14-ний 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 75 иргэн, тусгаарлан ажиглах байранд 20 иргэн, гэрийн тусгаарлалтад 252 иргэн, гэрийн ажиглалтад 66 иргэн байна. 

 

Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж “КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ” халдвараас сэргийлж гаргасан вакциндаа идэвхтэй хамрагдах нь чухал.

 

"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

Эх сурвалж: ЗДТГ

406 сорьцод PCR хийхэд халдвар илрээгүй   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх