Удган Ж.Сарангэрэл зорилтот бүлгийн айл өрхүүдэд хүнсний багц гардууллаа

2021/05/15
Удган Ж.Сарангэрэл зорилтот бүлгийн айл өрхүүдэд хүнсний багц гардууллаа

Удган Ж.Сарангэрэл түүний нөхөр н.Батхуяг нар нь хүний төлөө чин сэтгэлээ зориулж, ядарч зовсон, амьдралд гундсан хэн нэгэнд сэтгэлийн дэм хайрлаж тусалж дэмжсээр ирсэн билээ. Тэд хүнд тус хүргэснээ олон нийтэд зарлаад байдаггүй. Авахаасаа өгөх нь ерөөлтэй хэмээн билэгшээдэг аж. 2020 оны 6-р сард гэхэд л бага насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон ээж Б.Лхагвасүрэн,шуурганд өртөж орон гэргүй болсон Дөргөн сумын малчин ... нарт битүү шалтай өргөө цагаан гэрийг гардуулж өрх гэрт нь гэрэл гэгээ нэмж байсан үлгэр жишээ гэр бүл юм. 

Тэгвэл энэ удаад Ховд аймгийн Жаргалант сумын зорилтот бүлгийн 20 гаруй айл өрхөд шаардлагатай хүнсний багцын дэмжлэг үзүүллээ. Энэ үйл хэрэг нүдээ олсон, зорилтод бүлгийн айл өрхүүдэд олгогдсонд тэд баяртай байна.Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Танай гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе. Бид энэ талаар сурвалжилсан дэлгэрэнгүй сурвалжлагаа тун удахгүй хүргэх болно. 

2021.05.16

Удган Ж.Сарангэрэл зорилтот бүлгийн айл өрхүүдэд хүнсний багц гардууллаа   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх