Халдваргүй сөрөг өдрүүд үргэлжилж байна. Улам хичээцгээе

2021/05/17
Халдваргүй сөрөг өдрүүд үргэлжилж байна. Улам хичээцгээе

Нийт 283 сорьцод PCR шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ гарчээ

 

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 16-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 17-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 283 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын тохиолдол илрээгүй байна.

 

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.17/ байдлаар 3 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна. 

 

Халдвар авсан нийт 247 иргэнээс 244 буюу 98,5 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарлаа. 

 

Өнөөдрийн /2021.05.17-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 67 иргэн, тусгаарлан ажиглах байранд 13 иргэн, гэрийн тусгаарлалтад 60, гэрийн ажиглалтад нийт 218 иргэн байна. 

 

Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж “КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ” халдвараас сэргийлж вакциндаа идэвхтэй хамрагдах нь чухал.

 

"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

Эх сурвалж:ЗДТГ

Халдваргүй сөрөг өдрүүд үргэлжилж байна. Улам хичээцгээе   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх