Булган сумын нэгдсэн эмнэлэг дээр эх хүүхэд эндэж хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ

2021/05/23
Булган сумын нэгдсэн эмнэлэг дээр эх хүүхэд эндэж хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ

Тодруулбал:2021.04.29-ний шөнийн 12:00 цаг орчимд талийгаач Э нь нөхөр, хадам ахын хамт амаржихаар  Булган сумын нэгдсэн эмнэлэг дээр ирээд үүрийн 4:00 цаг орчимд нас барсан байна. Энэ хугацаанд талийгаачийн ар гэрийнхэн эмнэлэгийн 6 эмч ажилтанг гэрээс нь хувийн унаагаараа зөөж эмнэлэгт авч ирсэн байдаг. Талийгаач 4,8 кг охин төрүүлээд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч 2 хоногийн дараагаар нярай мөн нас барсан байна. Эх хүүхэд яагаад, ямар учир шалтгаанаар нас барсан тухай эмнэлэгийн байгууллагаас ямар нэгэн тайлбарыг ар гэрт нь одоог хүртэл өгөөгүй байгаад гомдолтой байна гэлээ.

Талийгаач Э нь 34 настай, 3 бяцхан үрийн ээж, хүний сайхан хань ийнхүү цэл залуугаараа хорвоод мэндлэх бяцхан үрээ төрүүлэх гэж байгаад  үртэйгээ хамт хорвоог орхисон харамсалтай үйл явдал болжээ.

Талийгаачийн нөхөр одоог хүртэл шокын байдалтай сэтгэл зүй нь тогтворгүй, уй гашууд автсан хэвээр байгаа юм байна.

Эрүүл мэндийн салбарт асуудал байна уу эсвэл нөхцөл байдал юунаас үүсэв гэдгийг мэргэжлийн байгууллагууд олж тогтоож, шүүх шинжилгээний хариу үнэн зөв гарна гэдэгт найдаж байна. Хэрэв шүүх шинжилгээний хариу эмнэлэгийн байгууллагын зөв гэж гарвал бид эцсээ хүртэл тэмцэнэ хэмээн талийгаачийн хадам ах Э.Бүрэнбаатар онцлоод нулимсаа арчлаа. Бид энэ асуудлаар Ховд аймгийн эрүүл мэндийн салбараас тодруулж шүүх шинжилгээний хариуг эргэж мэдээллэх болно.

2021.05.23

Булган сумын нэгдсэн эмнэлэг дээр эх хүүхэд эндэж хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх