Иргэн Ж.Баярсайхан ойн бүсэд 1,11 га газар аваад барилга барьж зориулалтын бусаар ашиглажээ

2021/07/20
Иргэн Ж.Баярсайхан ойн бүсэд 1,11 га газар аваад барилга барьж зориулалтын бусаар ашиглажээ

Иргэн Ж.Баярсайханыг Хишиг плаза гэх үйлчилгээний төвөөр нь Ховдчууд мэднэ. Тэрээр ойн бүсэд 1,11 га газрыг ойжуулах, жимс жимсгэнэ тариалах зориулалтаар иргэн Ө.Түвдэндоржоос эрх шилжүүлэн аваад зориулалтын бусаар ашиглаж тухайн газартаа барилга барьж дур зоргоороо авирлаж хувийн өмч мэт ашиглажээ. Ойн бүсэд нийт 34 иргэн, 3 аж ахуй нэгж ойжуулах, нөхөн сэргээх зорилгоор 31,16 га газрыг эзэмшсэн ч тэдний 20 нь зориулалтын бусаар ашиглаж байгаа нь мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр нотлогдсон. Тэгвэл тэдний нэгд иргэн Ж.Баярсайханы эзэмшиж буй 1,11 га газар багтаж байна. Яагаад нийтийн эзэмшлийн бүсэд хэн нэгэн эрх мэдэлтнүүдэд их хэмжээний газрыг олгов, яагаад чиг үүрэг бүхий байгууллагууд жил бүр гэрээ дүгнэж хяналт шалгалт хийж болоогүй вэ гэдэг нь анхаарал татлаа. Үүний цаана хэн нэгний эрх ашиг байна уу гэх хардлага ч нийгэмд бий болсоор байгаа юм. ГХБХБГ ойн бүсийг цэгцэнд оруулахаар чармайн ажиллаж байгаа хэдий ч тэдний гаргасан шийдвэр Жаргалант сумын ЗДТГ дээр ирээд гацсан хэвээр байна. Тухайн үед Жаргалант сумын засаг даргаар ажиллаж байсан С.Гантөмөрт 20 иргэн аж ахуй нэгжийн газрын гэрчилгээг хүчингүй болгох саналыг 2020 оны 6-р сард  ГХБХБГ-аас явуулсан ч бүтэн жил 1 сарын хугацаа өнгөрч байхад нэг ч иргэний газрыг хүчингүй болгоогүй байгаа нь эрх мэдэлтнүүд бие биедээ хариуцлага тооцож чадахгүй, шат шатандаа ялзарсны тод жишээ. Хамгийн гол нь нийтийн эзэмшлийн зам талбайг хувийн өмч шиг үзэж барилга байгууламж, үйлчилгээний төв байгуулж, ой зурвастай зүй бусаар харьцаж газрын хөрсийг сүйтгэсээр байгаа эрх мэдэлтнүүдэд цаашид ямар хариуцлага тооцох вэ??? 

Бид энэ асуудлаар тун удахгүй эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэж хүргэх болно. 

2021.07.20

Иргэн Ж.Баярсайхан ойн бүсэд 1,11 га газар аваад барилга барьж зориулалтын бусаар ашиглажээ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх