Ховд аймагт албан тушаалын шуурга дэгдлээ

2021/07/26
Ховд аймагт албан тушаалын шуурга дэгдлээ
  • Эх сурвалжийн мэдээлснээр АЗЗА ТӨХХК-ийн захирал Б.Батсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлж Чандмань сумаас  аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон н.Батцагааныг томилсон байна. Томилгоо амралтын өдрүүд буюу баяр наадмын өдрүүдэд чимээгүй явагдаад өнгөрчээ. Чухам ямар үндэслэлээр Б.Батсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэдгийг тодруулна. Дашрамд дуулгахад хэд хэдэн байгууллагын даргыг сольж байгаа гэсэн мэдээлэл байна. Тухайлбал: БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Татварын хэлтсийн дарга Х.Батцэцэг нарыг ажлаас нь чөлөөлөх асуудал яригдаад эхэлж. Энэ мэтчлэн албан тушаалын шуурга Ховд аймагт дэгдэж эхэлж байгаа бололтой. 2021.07.26 
Ховд аймагт албан тушаалын шуурга дэгдлээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх